2008-12-10

Хайрыг минь чи хариулсангүй ээ
Хатуу сэтгэлтэй гэж гэхдээ би чамайг үл хэлнэ
Бидэн хоёрын дунд зүрх сэтгэлийн улбаа дүрэлзсэнгүй
Битүүхэн сэтгэлдээ би найдаж байсан ч, бүтсэнгүй

Харин гэхдээ би өөрийн хайраа нуугаагүй
Халамж анхаарал минь ч чамд л байсан
Бодолд минь чи л цаг ямагт оршиж,
Богинохон ч атугай хором бүртээ чамд л тэмүүлсэн . . .
02-08-1999

No comments: