Өр зүрхээ би захирч чадсангүй
Өрөөл бусдад би төвөг учруулахыг хүсээгүй
Өөртөө би бас нүгэл хураахыг бодоогүй ээ
Бодлоосоо гэвч би чамайг салгаж үл чадах юм
Болохгүй бүтэхгүй гэвч мартаж үл зүрхлэх юм
Мандах нар үүлэн сүүдэр үл дайрсан тэр хөнлий
Мартагдаж хэдий ч болохгүй хорвоотой мөнхрөх мэт ээ
Зулзган ногоо дэлбээлэх цаг ирэхэд
Зүсрэх борооны чимээнээр чамайг л би үгүйлнэ
Дэр нийлээгүй ч бие сэтгэл минь чинийх мэт
Дэврүүн сэтгэлдээ ирээдүйгээ төсөөлсөөр л . . .
02-05-1999
No comments:
Post a Comment