2008-11-05

Эжийдээ яарах миний сэтгэл

Шувуудын сүүлч нутгийг минь зорин замхарлаа
Шулга болжморууд л цонхны цаанаас дуулсаар хоцорлоо
Нутгийг минь зорьсон шувууд миний хайрыг эжийд минь дамжуулаг
Нуураа тойрон зээглэхдээ эхийн минь сэтгэлийг магтан дуулаг

Алсаас охин нь таныгаа санахдаа
Атгахан зүрхэндээ хайрыг тань улам эхээр мэдэрнэ
Бодлын гүнд таны л дүр тодорч
Бушуухан бушуухан тандаа очихыг хүснэ

No comments: