2008-11-05

Чамдаа би сайн сайхныг хүсье
Чандалж ийн хэлээд салсан хэдий ч
Түүндээ л би сэтгэлээрээ татагдаж
Түгшиж зүрх минь лугшилтаа хурдасгана

Мартаад намайг, чи одоо жаргалтай яваа
Манайх хэмээх өрх гэр толгойлон
Магад бүхнээ чамд л зориулах эхнэртээ сугадуулан
Магтаж чамайг л бишрэх үрсээ дагуулан, чи амьдралыг туулж буй

Сүүлийн үгээ хэлж, салснаас хойш
Сүнс минь намайг орхин одох шиг болсон
Хэт орой сэрснийг минь салхи надад сануулж
Хэнэггүй нэгэн явсныг минь сэрчигнэн байж шивнэнэ.

3 comments:

Батсүхийн Баасанжаргал said...

Гоё шүлэг байна

Anonymous said...

блогоор зочилсонд баярлалаа.шүлэгүүдийг чинь уншиж сонирхоноо.олон сайхан шүлэгүүд бичиж байгаарай.

The Youngs said...

Баасанжаргалдаа баярлалаа.. блогт минь дахин дахин зочилж байгаарай...