Үгүйлээд байсан хайрын сэтгэл
Үггүй харцаар илэрдгийг эс мэдлээ
Үнэн худлын алин болохыг ялгалгүй
Үзэмжит харцанд сэтгэл татагдлаа
Өөрийн эрхгүй дасах тэр л харцанд
Өлсгөлөнгийн гал хааяа гялалзаж
Өөш хоол бус өөр зүйлийг нэхнэ
Өр зүрх дэнслүүлж намайг сийчнэ
Дуниартан талимаарч хайр амална
Дутууг гүйцээж баясал өгнө
Дуугүй хайранд хүлээгдсэн бие
Дундаа орсон гал зул шиг бадамлана
Алга болохоор нь чамайг бус харцыг чинь л үгүйлнэ
Алаг хорвоог бодолдоо хөрвүүлнэ
Амьдрал хайр хоёрыг хэн нэгнээс нэхэж
Ахин дахин дэнсэлж үзэн зүрхээ шаналгана
Харцаараа чи инээж гуньж хайрлана
Хамаг бүхнээ би нуулгүй илчилж
Хархан мэлмийд чинь хайраа өгнө
Харин ганц ч үг эс дуугарна . . .
2008-09-12
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Hey this looks very familiar. Seems like an old friend in my mind. Your sister.
Post a Comment