Алаг хорвоог хүслээрээ тойрч
Алга болсон хайрын бурхнаа хайж
Сэтгэлд орших хар толбыг арилгах
Зүүдэнд үзэгдэх хайрын сарнайгаа хүлээнэ
1999-01-07
__________________***___________________
Шувуудын дуутай цуг чамайг ирэх юм шиг санаж
Шулга жаахан болжморын жиргээг чагнан хүлэээсэнсэн
Хаврын яргуй хөрс зүсэн дэлбээлэхэд
Харин миний л зүрх царцана хэмээн санасангүй ээ
1999-01-13
__________________***___________________
Чимээгүйхэн толгой дохин өнгөрөхөд чинь
Чихэндээ сонсохыг хүсэн дууг чинь би үгүйлнэ
Аялж амжаагүй дурлалын дуугаа чамтай л дуулж
Амталы амжаагүй хайрын балаа чамтай л хуваалцахыг хүснэ
1999-02-14
__________________***___________________
Аялсан дуу чинь зүрхэнд гүн шингэжээ
Амласан үг чинь харин цуурай болон бидэртжээ
Хөндлөнгийн хүнд бид жаргалтай хосууд харагддаг ч
Хөрсөн зүрхэндээ би харин жаргалыг эрэлхийлээд олоогүй ээ
__________________***___________________
Хөлгүй далайн дунд би ганцаар мэт
Хөхрөх огторгуй ч надаас алслах мэт
Хүрээд ирээч чи минь гэж би дэмий л хүснэ
Хүчин мөхөс хүн төрлийг олсондоо өөртөө би гутарна
__________________***___________________
Нойр хулжин чамайгаа мөрөөдөхдөө
Нутгийн зүг сэтгэл гэгэлзэн тэмүүлнэ
Холын замыг хүслээрээ туулж
Хүний хүүгээс бодлын тайллаа хайна
__________________***___________________
Үүлэн сүүдэр дайран орчлонг харанхуй нөмрөхөд
Үлгэрт чинь согтсон би гэрэлтэй л байна гэж бодсон
Хад чулуу ч зөөлхөн санагдан гарт халуу дүүгүүлж
Харц чинь зүрхний мөс хайлуулж, хайр амлах шиг болсон
__________________***___________________
Огторгуйд гялалзах оддын дундаастодыг нь би сонгоном
Орчонд цохилох олон зүрхнээс дулааныг нь би хайнам
Өөрийн минь сэтгэл гэвч илчээ алдан цан хүүргэнд дарагджээ
Өр зүрхний минь лугшилт цөөрч, өнчрөн, өвс хаданд дарагджээ
__________________***___________________
2008-09-14
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment