2008-09-13

Жаргалтай гуйлгачин

Одод ч үл харагдах бүүдгэр хар тэнгэрийн дор
Орох орон, оочих аягагүй гуйлгачин тэнүүчлэнэ
Исгэрсэн аялгуу, инээмсэглэх царай нь
Идэх хоолгүй ч тэрээр жаргалтай буйг гэрчилнэ.

Сүүдэр үгүй хар хорвоод гуйлгачин ч жаргаж болно
Судсаар цус лугшиж, цээжинд зүрх л цохилж байвал
Сэтгэлийн гүнд унтаршгүй хайрын тэр л гал дүрэлзэж
Сэрүүн орчлонд бодлоороо баян явна.

1999-01-15

No comments: