2008-09-13

Зүүд

Сэрчигнэх салхи үсийг чинь хийсгэхэд
Сэм сэмхнээр гар хүргэн илбэх хүсэл минь нэмэгдэнэ
Бодолд минь үргэлж харагдах тэр л төрх
Борхон зүрхийг минь хурдасган далдын хүч нэмнэ.

Тойрч үл гарах энэ амьдралын
Туулж өнгөрүүлэх өдөр бүр минь түүнийг минь багтааг
Гэнэхэн энэ л хүсэл минь гэвч биелэхгүй юм байна
Гэрэвшин байж үсийг нь би илбэхгүй юм байна

Харанхуйг сөөм сөөмөөр үлдэн хөөсөөр
Хөшигний завсраар гэрэл сийчин орж ирлээ
Өдөр болж, мөрөөдлийн түүнтэйгээ уулзахгүйдээ
Өнгөрсөн зүүдээ санагалзан, өндийхийг ч би үл хүснэ.

1999-01-25

No comments: