Чи бидэн хоёр анхны цаснаар уулзсан
Чи чимээгүй орчлонд хөлийн минь дор цас чихрахад
Тэнгэр ширтэн зогссон чи инээмсэглэн над руу харж
Тэвэрт чинь уусмаар өчүүхэн надад баясал төрүүлсэн
Анхны хайр минь надад намар айлчилсан
Амьдралд юм бүхэн хагдарч байхад миний л хайр нахиалсан
Бодолд минь чи байнгын зочин болж,
Борхон зүрхийг минь дурлалын балаараа согтоосон
Хавар айлчилж, хорвоо өнгөө солиход
Хайрын минь нахий цэцэглэж байсан
Томоогүй хүүхэд зангаар дурлулдаа умбасан бидэн хоёр
Тогтсон ус, хайлсан цасан дунд яргуй ургахад баяссан
Цаснаар мэндэлсэн хайр минь цан хүүрэгт өвлийн шөнөд дулаацуулсан
Цонх нижигнүүлэн сийчих хаврын салхинд ч чиний л үг надад уянга хайрласан
Цаашид тохиох олон хүйтэн жихүүнд ч
Цаглашгүй их хайр чинь л надад илчээ шингээг ээ. . .
2008-09-14
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment