Чиний л шивнээ сонорт мянгантаа дуулдаж
Чимэг болсон аялгуу чинь зүрхэнд цацлаа өргөж
Бодол эзэмдэх дүр төрх чинь нүдний өмнө тодорч
Богинохон настай хорвоо болохыг надад сануулна
Уучлаарай гээд хаалгаа хаасан атал
Уучилж би өөрийгөө чадахгүй юм
Бидэнд ганц заяасан тэр л үдэш
Бидэрт орчлонгоос холдон оджээ
Дугуй цаг эргэн мөч өнгөрөх тусам
Дунд минь гарсан хавцал өргөсөвч
Санаанд минь сийлэгдсэн чиний л зураг
Салах бус харин дөтлөн гарт тэмтрэгдэх мэт . . .
1999-01-08
2008-09-14
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment